1:23 PM Assassin's Creed I (Түүх) | |
2012 оны 9 сард энэхүү үйл явдал эхэлжээ. Баранд зөөгч хийдэг Desmond Miles хэмээх залуу Abstergo Industries хэмээх компанид хулгайлагдсан байна. Уг компани нь Animus хэмээх төхөөрөмжийн тусламжтайгаар хүний ДНК дахь мэдээллийг уншиж чаддаг аж. Хүний ДНК нь эцэг эхээсээ удамшиж ирдэг бөгөөд ДНК нь үе дамжсан бүх л хүнийхээ дурсамжийг агуулж байдаг байна. Тухайн дурсамжийг Genetic Memory гэж нэрлэдэг ажээ. Үүнийг Animus -н тусламжтай хийсвэр ертөнц үүсгэх замаар уншиж чаддаг бөгөөд уг компани энэ боломжийг ашиглан 1191 оны үед амьдарч байсан Desmond -н өвөг эцэг болох Алуурчин бүлэглэлийн гишүүн Altaïr ibn La-Ahad -н дурсамжийг гаргаж авахыг оролдоно. Тоглоом энэ мөчөөс эхлэн Altair -н амьдралыг харуулах болно. Desmond анх удаагаа төхөөрөмжинд ороход дурсамжууд холилдон замбрагаа алдах боловч удалгүй тэрээр төхөөрөмжинд чөлөөтэй ажиллах боломжтой болдог аж. Түүний анхны үзсэн дурсамж нь Соломон хааны ордонд өрнөх бөгөөд Altair хэд хэдэн алуурчдын хамт ордноос Piece of Eden гэх зүйлийг авахаар явах боловч тэрээр алуурчдын хамгийн том дайсан болох Knights Templar -ын удирдагч Robert de Sablé тай тулгарна. Энэ үед тэрээр Алуурчдын Шашны гол 3 номлолыг зөрчиж том алдаа гаргадаг. Эдгээр 3 нь "Гэмгүй хүний мас цуснаас илдээ хол байлга, Хэний ч харж чадах газар нуугд, Ах дүүгийн барилдлагатай бүү зөрчилд" юм. Тэрээр энэхүү алдааг өөрийн дураар Sable -г алах гэж оролдсоны гайгаар гаргадаг ажээ. Түүнийг эргэж ирэхэд тэдний хот болох Masyaf (эртний түүхэн хот)руу Templar -ууд дайрах боловч Altair -н тусламжтайгаар тэднийг зогсоож чадна. Үүнийг нь харсан Алуурчдын Шашны удирдагч Al Mualim түүнийг хатуу шийтгэхийн оронд амьд үлдээж дахин нэр төрөө батлах боломж олгодог. Ингэхдээ түүнийг Ариун газар болох Jerusalem, Acre болон Damascus -с 9 гол хүнийг ( Majd Addin (Regent of Jerusalem), Garnier de Nablus (Grand Master of the Knights Hospitaller), Jubair al Hakim (an eminent scholar in Damascus), Abu'l Nuqoud (Damascus -н хамгийн баян хүн), Grand Master Sibrand of the Teutonic Order, William V, Marquess of Montferrat (Regent of Acre) эдгээр 9 хүн нь бүгд жинхэнэ түүхэн хүмүүс юм. Түүгээр ч зогсохгүй Assassins Creed нь The Order of the Hashshashin гэх түүхэн бүлэглэл дээр тулгуурласан юм ) устгахыг даалгах болно. Хэрвээ тэр ингэж чадвал Crusader болон Saracen -н хооронд эв найрамдлыг авчирах ажээ. Masiaf хотын туурь
Гэвч түүнийг даалгавар биелүүлэх явцад эдгээр хүмүүс нь бүгд Sable болон Темпларуудтай холбоотой болохыг олж мэддэг. Түүгээр ч зогсохгүй тэд болон Алуурчид хоёул Piece of Eden гэх зүйлийг хайж буйг олж мэдэх болно. Энэхүү зүйлийн тусламжтайгаар тэд дэлхийн хүмүүсийн хүсэл мөрөөдлийг өөрчилж тархийг нь угаан дэлхийд эв нэгдэл, дан ганц өөрсдийн ноёрхол авчирах гэж буй аж. Altair бүх 9 байгаа устгаж дуусах үедээ Sable -н гол зорилго нь Crusader, Saracen нарыг нэгтгэн шинэ дайсан болох Алуурчдын эсрэг босгох гэж буйг олж мэддэг. Ингээд Altair бүх хүчээрээ түүний эсрэг тэмцэн Richard the Lionheart -с өмнө амжиж Sable -г устгах болно. Харин Sable сүүлийн амьсгал нь гарах үед Алуурчдын Шашны толгойлогч Al Mualim нь өөрөө Templar болохыг илчлэх болно. Al Mualim, Altair -н гараар бусад гишүүдээ усгтгуулж өөрөө Piece of Eden -г ашиглахыг хүссэн байжээ. Үүнийг мэдэнгүүтээ Altair хотдоо буцаж ирэн Al Mualim -д хандахад тэрээр Piece of Eden -ны нууцыг нээдэг. Энэ зүйл нь асар том Хий Үзэгдлийг бий болгодог аж. Христийн түүхэн дэх Улаан тэнгисийг хуваасан, Египтийн 10 хараал, Троён дайны Грек бурхад зэргийг энэхүү зүйл Хийсвэрээр Үзүүлсэн ажээ. Энэ зүйлээр энэ мэт Гайхамшигийг хийж болдог бөгөөд түүний ачаар хүний тархийг угааж худал зүйлд төөрөгдүүлж чаддаг. Altair энэ бүхнийг мэдэж авсны дараагаа Piece of Eden -ы үзүүлсэн хуурамч дүрсийг нэвт харж чаддаг болон Al Mualim -г устгаж өөртөө Piece of Eden -г авах болно. Харин түүнийг авах үед Piece of Eden ажиллаж дэлхийн өнцөг булан болгонд байгаа өөрийн адил хэсгүүдийг харуулна. за одоо Desmond -ийн талаар өгүүлье. Desmond энэ ажиллагаанд оролцож байх үедээ Lucy Stillman гэх техникчтэй танилцах бөгөөд Abstergo Industries гэдэг нь орчин цагийн Knights Templar гэдэгийг олж мэддэг. Мөн түүнийг ашиглан дахин дэлхийг удирдах боломжтой болохын тулд Piece of Eden -г хайж байгааг мэдэх болно. Хамгийн сүүлийн ажиллагаа эхлэх үеээр орчин цагийн Assassin - ууд Desmond -г аврахыг оролдох боловч бүтэлгүйтнэ. Desmond -с сүүлийн мэдээллийг авсны дараа устгах ёстой байсан боловч түүнийг Lucy аврана. Амьд үлдсэн боловч тэрээр лаброторид түгжигдэн үлдэх болно. Олон удаа Animus -д орсноос болон түүнд bleeding effect илрэх бөгөөд энэхүү үйлчлэл нь түүнд Altair -н Eagle Vision -р харах боломжийг өгнө. Ингэж харах чадвар нь дайсан болон өөрийн талын хүмүүсийг ялгах чадварыг өгдөг бөгөөд Lucy -г өөрийн тал болохыг энэ чадварын тусламжтайгаар мэднэ. Мөн энэ харах чадвараараа тэрээр лаброторид бичсэн сонин бичээсүүдийг олж үзнэ. Энэхүү бичээсүүд нь олон улсын түүхэн бичээсүүд бөгөөд тэдний дунд 2012 12 гэсэн бичиглэл ч байдаг ажээ. Бичээсүүдийг хэн бичсэн яах гэж бичсэн зэргийг Desmond гайхаснаар тоглоомын эхний хэсэг дуусна. | |
Category: Мэдээ мэдээлэл | Views: 2009 | Added by: serpent | Rating: 0.0/0 |
Total comments: 1 | |
| |
2014-02-16