2012 оны 9 сард энэхүү үйл явдал эхэлжээ. Баранд зөөгч хийдэг Desmond Miles хэмээх залуу Abstergo Industries хэмээх компанид хулгайлагдсан байна. Уг компани нь Animus хэмээх төхөөрөмжийн тусламжтайгаар хүний ДНК дахь мэдээллийг уншиж чаддаг аж. Хүний ДНК нь эцэг эхээсээ удамшиж ирдэг бөгөөд ДНК нь үе дамжсан бүх л хүнийхээ дурсамжийг агуулж байдаг байна. Тухайн дурсамжийг Genetic Memory гэж нэрлэдэг ажээ. Үүнийг Animus -н тусламжтай хийсвэр ертөнц үүсгэх замаар уншиж чаддаг бөгөөд уг компани энэ боломжийг ашиглан 1191 оны үед амьдарч байсан Desmond -н өвөг эцэг болох Алуурчин бүлэглэлийн гишүүн Altaïr ibn La-Ahad -н дурсамжийг гаргаж авахыг оролдоно.