• DaNtE's…
  • dEvEL MaY CrY
  • DantE's InferNo
  • GOW
  • Энэхүү сайт Тоглоом,
    DMCGOW, Энэхүү сайт Тоглоом, Тоглооын Түүхыг Танд Зориулан нийтлэх болно
  • 6
    Хүмүүс тоглож байгаа тоглоомынхон түүхийг төдийлэн мэдэхгүй байдаг ба мөн учрийг ойлгоддоггүй
  • RTL Support
    RTL Иймээс таны тоглож чадахгүй байгаа алдаа болон зарим нэг хэцүү үеүүдийг Video Болгон үзүүлэх болно
Main » 2011 » September » 7 » Эртний Олимпын 12 бурхад
4:29 PM
Эртний Олимпын 12 бурхад

За энэ удаад Эртний Олимпын 12 бурхадын талаар нийтлэхээр шийдлээ. Эрэн дараа дараадаа байнга бүрхадын талаар нийтлэж байх болно

Medusa- Медуза бол анх маш царайлаг гоо үзэмж төгс бүсгүй болон төрсөн юм. Түүнд хожмоо Посейдон /тэнгисийн бурхан/ дурлаж байсан бөгөөд хорлолоор үзэшгүй муухай царайт, могой үст чөтгөр болон хувирсан гэдэг. Түүнийг баатар эр Персэй устгасан гэж домогт гардаг бөгөөд эмгэнэлт хувь тавилантай сөрөг дүрийн төлөөлөл юм.Муу санаатай чөтгөр шулам болон хувирсан Медуза-н хүйтэн царайруу харсан хэн боловч чулуу болон хувирдаг байна. Түүнийг Персэй баатар устгахдаа Зэвс бурханаас авсан алтан бамбайгаар толин тусгал хийж өөрийг нь чулуун хөшөө болгон алдаг байна.

Грекийн домогт гарснаар бол энгийн хүмүүс бурхадад дурладаг байсан байна. Гэтэл бурхад бас энгийн хүмүүст дурлаж түүний улмаас төрсөн хүү бол Персэй баатар юм. Зевс болон грекийн нэгэн хааны гүнж Даниель хоёрын дундаас Персэй хүү төрдөг.



Aphrodite- Афродита хайр дурлал, шунал тачаал мөн гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр. Эрос бол түүний охин юм.Афродита Гефаэстийн эхнэр хэдий ч Арест хайр сэтгэлээ өгсөн нэгэн.

Бэлэгдэл нь: Очир таяг, тагтаа



Apollo- Аполло дуу хөгжим, шүлэг яруу найргын бурхан мөн гэрэл ба нарны бурхан. Зэвсийн хүү.

Бэлэгдэл нь: Лир хөгжим, Лаврын навч



Ares- Арес дайны бурхан Афины дүү , Зевсийн хүү

Бэлэгдэл: Нохой, бодон гахай, элээ шувуу



Artemis- Артемис ан агнуурын ба зэрлэг амьтадын бурхан. Аполло-н ихэр дүү

Бэлэгдэл: нум сум, бодон гахай, баавгай.



Athena- Афина мэргэн ухаан, дайн тулааны охин тэнгэр Арсын эгч Зевсийн охин

Бэлэгдэл: Шар шувуу, оливын мод /мөчир/



Demeter- Деметр газар тариалан, үр тариа болон ургацын бурхан Rhea, Cronis хоёрын охин, Зевсийн дүү

бэлэгдэл: Эрдэнэ шиш, бамбар, очир таяг



Dionysus- Дионис найр наадам, архи дарс баяр цэнгэлийн бурхан Бэлэгдэл: Усан үзмийн дарс



Hades- Айд доод тивийн /там/ эзэн Зевс болон Посейдоны дүү

Бэлэгдэл: Харанхуйн хүч чадал, гурван толгойт нохой



Нephaestus- Гефаест дарх болон галын эзэн тэрээр бусад бурхад болон баатруудын хуяг дуулга, зэр зэвсэгийг урладаг. Тэрээр Афродита-тай гэрлэсэн боловч тэр түүнд хайргүй түүний охин нь Пандора юм.

Бэлэгдэл нь: Галт бамбар болон сүх



Hera- Гера гэрлэлт болон хуримын охин тэнгэр Зевсийн эхнэр

Бэлэгдэл нь: Тогосны өд ба титэм



Hermes- Гермес худалдаа болон аялал жуулчлалын бурхан мөн бурхадын үгийг дамжуулагч

Бэлэгдэл: Далавчтай гутал



Нestia- Гести айл гэр гал голомтын охин тэнгэр мөн Rhea болон Cronus -н охин

Бэлэгдэл:- тулга



Poseidon- Посейдон далай тэнгисийн бурхан Зевс, Айдын ах

Бэлэгдэл нь: Далайн хөөс, далайн морь, дельфин бас гурван шүдэт сэрээ.

Zeus-Зевс бурхадын хаан, Олимп уулыг захирагч, Тэнгэр болон аянганы бурхан

Бэлэгдэл нь: Аянга цахилгаан, Бүргэд, бух, царс мод



Та бүхэнд эртний Грекийн сохор туульч Гомерийн алдарт найраглал *Илиада* буюу Илионы туульсын эхний хэсгийн агуулгыг товчлон хүргэж байна. Энэхүү туульст дээрх бурхад болон сахиусан тэнгэрүүд бүгд оролцох ажээ.Уг найраглал зохиогдохоос өмнө л баатруудын гавьяат үйлсийн тухай богино богино дуунууд ард түмний дунд түгсэн байжээ.Эдгээрийг суут Гомер уран чадварлагаар нэгтгэн туульсийн томоохон найраглал болгосон байна.



Тэрхүү хэсэг нь Грекийн хамгийн аугаа их баатар Ахиллесийн уурласан тухай өгүүлэмж болно.



Тройгийн дайн 10 жил үргэлжилсэн юм. Грекийн хэдэн арван хаад, голлох жанжид мянга мянган цэрэг удирдан, зуу зуун хөлөг онгоц хөдөлгөн Тройг дайлаар морддог. Тэдний нэрс нь л гэхэд нэлээд хэдэн хуудас эзэлнэ. Цэргийн гол жанжин нь хамгийн хүчирхэг хаан болох Аргос хотын захирагч Агамемнон болно. Түүний дүү Менел, дийлдэшгүй хүчит Аякс, овжин Диомед, арга сүйхээтэй Одиссей, мэргэн ухаант Нестор гээд Грекийн урдаа барьдаг баатрууд уг дайнд оролцох бөгөөд тэдэн дундаас хамгийн эрэлхэг дайчин нь тэнгисийн охин тэнгэр Фетида бурхнаас төрсөн Ахиллес хэмээх залуу баатар бөлгөө.



Ахиллесийг дотны анд Патрокл дагалджээ.

Тройчуудыг болохоор буурал хаан Приам захирч байсан бөгөөд цэргийн жанжин нь түүний хүү зоригт Гектор болой.Гекторын дэргэд дүү Парис нь, тэдний талд Азийн олон овог аймаг байлаа. Бүр бурхад хүртэл уг дайнд оролцсон бөгөөд тройчуудад Аполллон бурхан тусалж, грекүүдийг хатан хаан Гера, охин тэнгэр Афина 2 тэтгэж байв.

Хамгийн дээд бурхан Зевс Олимп уулын оройгоос тулалдааныг анхааралтай ажиглан байжээ.Дайн юунаас болж эхэлсэн гээч.



Пелей хэмээх баатар эр тэнгисийн охин тэнгэр Фетидатай хуримлаж байж л дээ.

Энэ бол бурхад хийгээд хүмүүс хоорондоо ураг барилдсан хамгийн сүүлчийн тохиолдол бөгөөд чухам энэ гэрлэлтээс л Ахиллес төрсөн ажээ.

Хэрүүлийн охин тэнгэр уг найрандээр хамгийн үзэсгэлэн гоо бүсгүйд ногдох алтан алимыг хаясан байна.



Мөнөөх алтан алимнаас болж Гера, Афина, Афродита гурав эвдрэлцжээ. Зевс бурхан энэ маргааныг тасла хэмээн Тройгийн хунтайж Парист тушаасан аж.

Охин тэнгэрүүд алимыг авахын тулд өөр өөрийнхөөрөө л ам гарч:



Гера:Парисыг бүх дэлхийн хаан болгоно гэж,



Афина: Хамгийн эрэлхэг баатар, хамгаас мэргэн ухаантан болгоно гэж,



Афродита:Хамгийн сайхан бүсгүйн эр нөхөр болгоно гэж амлажээ.



Парис алимыг Афродитад өгсөн байна.

Үүнээс хойш Гера, Афина 2 Тройгийн мөнхийн дайснууд болж, Афродита ч газрын эмэгтэйгээс төрсөн Зевсийн охин болох хаан Менелийн эхнэр, хосгүй үзэсгэлэнт Еленаг урхидан Тройдаа аваачихад нь тусалжээ.

Нэгэн цагт энэ гоо бүсгүйд бүх Грекийн хамгийн шилдэг баатрууд сэтгэл алдаж явсан бөгөөд тэд өөр хоорондоо тулалдахгүйн тулд, Елена өөрөө эр нөхрөө сонгож аваг.



Харин сонгосон хүнээс нь бүсгүйг хэн нэгэн булаах юм бол баатрууд түүнд дайн зарлана гэж тогтсон юмсанж. Хүн бүр л өөрийгөө сонгогдоно гэдэгт итгэлтэй байсан тул уг тохиролцоо бүгдийнх нь санаанд нийцжээ. Тэгтэл Елена Менелийг сонгож, харин Менелээс Парис эхнэрийг нь булаачихжээ.Ингээд л бүсгүйд хөл алдаж байсан баатрууд дайлаар мордов. Тэднээс хамгийн залуу ганцхан баатар л Еленад сүй тавиагүй байсан бөгөөд ийм тохиролцоонд оролцсоныхоо улмаас биш, ердөө л алдар гавьяа байгуулж нэрээ дуурсгая гэсэндээ дайнд явсан байна. тэр бол Ахиллес байжээ.Тиймээс ч Тройгийн хананы дэргэд цугласан грек жанжидаас хамгийн нэр нөлөөтэй нь Агамемнон, хамгийн шилдэг нь Ахиллес гэлцдэг байжээ
Views: 8012 | Added by: LasTarrY | Rating: 5.0/2
Total comments: 1

 2014-09-25
0  
  Apollo burhani talaar ilvv delgerengvi orulad ogoch
Answer Quote

">
Name / Login
Email
 

Сайт меню

Нэвтрэх

мини Чат

Санал асуулага

Та ямар тоглоомонд дуртай вэ?

Үзүүлэлт


Нийт зочид: 1
Зочин: 1
Гишүүн: 0