5:17 PM Warcraft -ийн Түүх ба Паладин гэж хэн бэ? | |
Паладин гэгч хэн бэ ? ( оршил хэсэг ) Паладинууд бол Undead-ийн заналт дайсан бөгөөд Warrior-ийн тулааны урлаг дээр Priest-ийн ариун шидэт чадваруудыг нэмж бат бөх хуягаар хамгаалагдсан язгууртан удмын хуяагт баатрууд юм. Мөн "Warriors of Holy Light" буюу "Ариун гэрлийн Дайчид " гэж нэрлэгддэг. Паладинууд үргэлж Alliance-ийг толгойлж олон зууны турш хил хязгаарыг нь ямар ч дайсанаас хамгаалсаар ирсэн түүхтэй. Паладинуудын хамгийн анхны бөгөөд хүчирхэг нийгэмлэг нь "Мөнгөн нудрагын баатруудын одон" буюу "Order of Silverhand " байжээ. Энэ нийгэмлэгт Alliance-ийн бүхий л газрын шилдэг баатруудыг цуглуулсан байжээ . Паладинуудын гол зорилго ба тэдний сүмийн өмнө өгсөн тангарга хүлээсэн үүрэг нь дорой буурай , өвчин зовлонтой хүмүүст тусалж хүнлэг хүмүүнлэг чанарыг ард түмний дунд түгээж балмад догшин Ордтой ( Horde ) тэмцэж чөтгөр шуламыг хөөн зайлуулж гэмгүй хүмүүсийг хамгаалахад оршино . Хоёр дугаар Их дайн ба Паладин бий болсон нь Хоёр дугаар дайны эхээр Хамб лам Алонсус Фаол" Stormwind "хот эзлэгдсэний дараа оюун ухаан ба сэтгэлийн тэнхээ дайнд ялахын тулд хангалтгүй гэдгийг ухамсарлаж нэг дүгээр дайны үед ихээхэн хохирол амссан Northshire-ийн Лам нарыг цуглуулж өвөрмөц шидийг зааж өөрийн ахлах шавь Uther The Lightbringer-ийн хяналтанд шилжүүлэн лам нарын ариун шид ба хүйтэн зэвсэгийн тулааны урлагыг аль алиныг нь эзэмшсэн урд өмнө хэзээч байгаагүй шинэ баатруудыг сургаж хамгийн шилдэгүүдийг нь" Мөнгөн нударгын хуягт баатруудын одонд "элсүүлж байжээ. Хоёр дугаар дайны дундуур Хүн төрөлхтөн хүчин мөхөсдөх тэр үед галзуу Оркууд нэг талаас шахаж нөгөө талаас муу ёрын Undead амьд үхдэлүүд дайрах тэр үед Lordaeron-ний ард түмэнд итгэл найдвар хайрлаж эзлэгдсэн газар болгоныг эргүүлэн авч, нэгэн зэрэг хоёр жигүүрийн дайнд ялалт байгуулан "Мөнгөн Нудрагын Хуягт Баатрууд " гэсэн нэрээр түүхэнд мөнхөрсөн байдаг . Тэр үед Uther The Lightbringer Stormwind хотоос паладины арми цуглуулж хэдэн сар Ордын буюу Horde-ийн бүслэлтэнд байсан Lordaeron хотын бүслэлтийг бут цохиж Orgrim Doomhammer-ийг ялан дийлж Ордын цэргийг хөөн Lordaeron хотыг чөлөөлж үүний хариуд нь хаан Uhter болон бусад паладинуудыг Холбоотны ( Alliance ) армид элсүүлэн авчээ. Үүний дараах Black Rock Spire-ийн тулалдаан Uther дахин ялалт байгуулж Lord Anduin Lothar-ын дүү Turalyon-оос "Lightbringer " гэсэн хүндэт хэргэмийг хүртсэн түүхтэй . "Дарк Портал"-ийн тулаанд Uther "Burning Blade" clan-ийг ялж нэг хэсэгтээ энх амгалан байдал " Azeroth"-эд ноёрхох болжээ . Үүнээс хойш Паладинууд хүчээ гурван хэсэг хувааж эхний хоёр хэсэг нь хоёр захын хилийг гурав дахь хэсэг нь том хотууд ба Alliance-ийн армийн удирдагч жанжины албыг хаасаар олон зууныг нэг ч ялагдал нэг ч халдлаггүйгээр ардаа орхижээ . Гэвч Гурав дугаар Их дайн эхэлж ертөнц дахин өөрчлөгдөх болсоныг хэн ч таамаглаж байсангүй............................. Гурав дугаар Их дайн Гурав дугаар Их дайн эхэлсний дараа "Мөнгөн нударгын" бүх Паладинуудын хувьд хатуу цаг ирж тунир харанхуй тэднийг нөмрөн авчээ .Залуу хаан хүү Артас "Стратхолм" хотын бүх иргэдийг Undead тахал туссан хэмээн зарлаж нэг ч хүн үлдээлгүй ал гэж тушаасан боловч Паладинууд болон Uther The Lightbringer татгалзаж тушаалыг зөрчсөн шалгаанаар Паладины одонг тарааж бүх паладинуудыг цэргийн албанаас нь огцруулж төв хотуудаас хөөн гаргасан .Энэ нь Артас болон хөгшин хаан Теранэсийн уучлашгүй том алдаа болсон түүхтэй . Аяндаа хөөгдсөн Паладинууд салж сарнисан боловч бадарчин амьдралаар амьдарч байх хугацаандаа ард түмний туслатжийг авч жижиг тосгон хотуудаар суурьшиж ард иргэдийг муу ёрын үхдэл болон Оркуудаас хамгаалсаар байсан . Uther The Lightbinger-ийн үхэл Залуу хаан хүү Артас Хойд туулиас ( Northrend ) эргэн ирж аавыгаа алж Lordaeron хотыг балгас болгосны дараа Uther Теранэс хааны хүүрийг чандарлан чандарыг хамгаалах нь миний эрхэм үүрэг хэмээн "Андорхал" хотод Артасын эсрэг эцсээ хүртэл байлдан амь үрэгдсэн түүхтэй . Үүний дараа тэнд байлдаж байсан паладинууд Uther-ийн цогцосийг олж Western plagueland-дад оршуулан бунхан босгожээ . Бунханы хөшөөний бичээс Энд Uther the Lightbringer Lord of Silverhand оршуулагдсан билээ. Uther өөрийн амьдралыг Lordaeron-ны хаант улсыг хамгаалахад зориулсан бөгөөд хамгийн хайртай шавь нь түүнээс урваж үхэлд хүргэсэн билээ . Гэхдээ түүний ариун сүнс одоо хүртэл амид байгаа гэдэгт бид итгэдэг . Түүний сүнс одоо болтол бидэнтэй хамт тунир харанхуй , өвчин зовлон биднийг нөмрөн авах үед түүний гэрэл гэгээ бидний замыг гэрэлтүүлэх болно ......................................... Alexandros Мograin Alexandros Мograine нь "Order of Silverhand"-ийн удирдагчдийн нэг байсан бөгөөд "Black Rock Spire"-ын тулааны үед Mograine Horde-ын Warlock Shadow Orb ашиглан харын хүчийг дамжуулж байсаныг олж харан warlock-ийг алж Orb-ийг автал гар нь шархалж эхэлжээ , Энэ үед Mograine энэхүү Orb бол муу ёрын амид биет гэдгийг ойлгож авдар дотор хийн авч явжээ. Scourge "Lordearon" хотруу довтлох үед Mograine өөрийн итгэлт паладинудад orb-ийг үзүүлж гэрлийн хүчийг ашиглан устгах гэж оролдсон боловч Orb ариусан Талст болон хувирч Mograine-ий гарыг эдгээж эхлэв . Үүнийг хараад Mograine : Энэ бол бидэнд бурханаас өгсөн бэлэг байна , хэмээн Saidan Dathoran ба Fairbanksтай хамт "Ironforge" хотыг зорин Magni Bronzebeard хаанаар талстыг ашиглан зэвсэг хийлгэжээ. Ингээд домогт "Ashbringer " бий болсон түүхтэй . Үүнээс хойш Mograine Highlord болон Ashbringer цолоор өргөмжлөгдөн Alliance-ийн Scourge-тэй тэмцэх амид зэвсэг болон хувирсан . Гэвч Mograine EX Smile Lich King болох Ner'zhul-ийн анхаарлыг ихэд татаж эхэлсэн учир нь Dreadlord Balnazzar Dathoran-ий оюун санааг эзэмдэж түүний доорхи паладинуудыг ашиглан Lich King -ийг устгах санаатай байсан тул Mograine-ий хүү болох Renault-ийг ховсдон Ashbringer-ийг занганд оруулж "Stratholme" хотруу дагуулан ирсэн ба тэднийг тэнд Undead-ийн бүхэл бүтэн арми хүлээж байсан эхлээд High Inquisitor ( муу ёрын шүтдэгтнүүдийг шиитгэгч ) Fairbanks ами үрэгдэж Ashbringer Unead-ийн бүтэн армийг ганцаараа устгасан боловч сульдан газар суухад түүний хүү түүний сэлмийг авч өөрийг нь алжээ сэлэмэнд эргээд муу ёрын хүч шингэж сэлэм "Corrupted Asbringer "болж хувирсан түүхтэй .Үүний дараа Ner'zhul Mograine-ийг амилуулан Death Knight ( Үхлийн баатар ) болгон Naxxramass-д аваачиж 4 морьтны ( Four Horseman )нэг болгожээ . bolvar fordragon Bolvar Fordragon бол "Silverhand"-ын хуягт баатар "Stormwind"-ын хаант улсын язгууртан, эзэн хаан болох Varian Wrynn-ы баруун гар . Varian Wrynn хааныг алга болсон хугацаанд "Stormwind" хотыг захирч байсан . Ихэнх хүмүүс Fordragon-ыг Wrathgate-ын тулаанд Putress-ын хорт бөмбөгөнд эсвэл лууны галанд шатаж нас барсан гэж бодож байсан боловч үнэндээ бол амьд үлдэж Lich King-д баригдан тамлуулж байсан учир нь Lich King түүний сэтгэлийн тэнхээг эвдэж өөрийн боол болгох санаатай байсан боловч Bolvar түүнд бууж өгсөнгүй . Lich King үхсэний дараа Bolvar Tiron Fordring-оос Lich King-ийн дуулгагыг өөртөө өгөхийг шаардаж шинэ Lich King болон хувирсан .Fordragon хэлэхдээ чи бол хүмүүст итгэл найдварыг өгч нэгтгэсэн баатар эр тиймээс чи биш би энэ зовлон тарчлалыг үүрэх ёстой гэж Fordring-т хэлж дуулгыг авсан. HIgh Lord Tirion Fordring Tirion Fordring нь "Silverhand"-ын Таван толгойлогчийн нэг бөгөөд Uther Lighbringer ба Хамба лам Alonsus Faol хоёрт сонгогдон "Hearthglen"-ний "Mardenholde" цайзын захирагчын албан тушаалыг хашиж байсан . Энэ хугацаанд хайрт эхнэр Karanda болон хүү Taelan-ы хамтаар аз жаргалтай итгэл дүүрэн элэг бүтэн амьдралаар амьдарч байжээ. Orc-ын дайны үеэр Tirion гэнэрал болон дайчны үүргээ амжилттай гүйцэтгэж нэр хүнд нь инэд өссөн. Гэвч тэр Паладины сургаалийг умарталгүйгээр шөнө болгон дахин цуст мөргөлдөөн битгий болоосой гэж бурханд залбирдаг байжээ. Нэг өдөр Tirion хуучин цамхагт нэг Orc амьдарч байсныг мэдээд тийш явж тэр хоёр нэгнийгээ харсан даруйдаа нударга зөрүүлэн тулалдсан боловч хуучин цамхаг нурж Fordring чулуунд дарагдан хүнд гэмтэж ухаанаа алдсан . Хэдэн өдрийн дараа тэр сэрэхэд түүнийг морин дээрээ хүлүүлэн ухаангүй чигээрээ ирснийг хүмүүс хэлжээ. Үүийг сонсмогцоо Fordring хөгшин Orc түүнийг аварсан гэдгийг ойлгожээ. Тэр хуучин цамхагруу эргэн очиж очиж хөгшин Orc-од талархлаа илэрхийлж алдар нэрийг нь асуун яриа өрнүүлэхэд тэр Orc-ын нэрийг Eitrigg гэдэг байжээ. Тэр Tiroin-д олон зууны өмнө Orc-ын ард түмэн зэрлэг балмад бус өөрийн бөөгийн соёл иргэншлээр амьдарч газар шороо, тэнгэр, галыг шүтдэг байсаныг ярьж өгчээ . Eitrigg хэлэхдээ олон жилийн өмнө Orc-ын ард түмэн чөтгөрийн хүчинд автаж дайчин ард түмний ёсыг умартан чөтгөрийн цусыг ууж галзуурсан болохоор тэр төрсөн нутаг гэрээ хаяж энд ирсэн гэдгээ ярьж өгчээ.Tirion түүний түүхийг сонсоод энд байгаа тухай хэнд ч хэлэхгүй гэж амлан гэртээ харижээ. Гэртээ ирэхдээ тэр Orc үхсэн одоо ямарч аюул байхгүй гэж заралжээ.Гэвч Barthilus ба Saidan Dathrohan түүнийг сижэглэн цэрэг цуглуулж балгас чиглэж явахдаа Orc-ыг олж түүнрүү довтолжээ Tirion тэднийг явсаныг мэдэж тэдэнтэй тулалдан Orc-ыг чөлөөлж зугтаалгажээ.Үүнээс болж Tirion баривчлагдан "Stratholme" хотод очиж шүүхийн өмнө хэргээ хүлээжээ. Шүүгчдээр Daelin Proudmoore , Archmage Antanidos, Хамба лам Alonsus Faol ба Хаан хүү Arthas Menethil сонгогдсон байжээ. Шүүгчид шийдвэр гаргаж AntanidosTirion Fordring шийтгэлийг заралжээ тэр хэлэхдээ : чамайг эзэн хаан, ард түмэн, улсаасаа урваж холбоотны цэргийг довтлон Orc араатныг сулалсан хэргээр алдар нэр албан тушаал хэргэм зэргээс огцруулан хөөх ял оноолоо. Lord Uther TheLighbringer түүнийг өрөвдөн гэрийнхээ эд зүйлсийг авч явахийг зөвшөөрч хоол хүнс зэвсэгээр ханган түүнийг урт замд нь үдэн гаргажээ. Тун удалгүй Fordring холбоотны цэргүүд өнөөх Orc-ыг баривчлан "Stratholme" хотын шоронд түүнийг цаазын тавцанд гаргахад бэлдэж байгааг сонсоод хотруу иргэн орж харуулуудыг довтлон Orc-ыг аврах гэж оролдож байтал бүлэг Orc-ууд хотыг довтлон цэргүүтийг саатуулж байх хооронд тэр хоёр ой модруу зугтажээ.Ой модонд хүрсэ боловч Orc үхэж байсныг Fordring мэдэж Ариун гэрлийг (Holy Light )ашиглан түүнийг эмчилжээ. Хэсэг хугацааны дараа тэд Thrall ба Orc-ын армийн бүслэлтэнд орсноо мэдсэн . Ордын удирдагч Thrall тэдний түүхийг сонсож Eitrigg-ийг Ордтой эргэн нэгдэж бөө болох саналыг тавьжээ. Eitrigg саналыг нь хүлээн авч явахын өмнө Tirion Fordring чи бид хоёр бол "Цус ба Нэр хүнд"-ээр ( Blood and Honor ) холбогдсон ах дүүс хэмээн заралжээ . Thrall үүнийг сонсоод Fordring-т ордийн "Undying" цолыг хүртээжээ Warcraft-ийн түүхэнд энэхүү цолыг тоотой хэдэн хүмүүс л авч байсан түүхтэй . Tirion ганцаардмал амьдралаар Lordaeron улсын нутагт удаан амьдарч нэг өдөр түүний хүү "Silverhand"-эд элсэж Паладин болж улмаар "Mardeholde" цайзын захирагч болсоныг мэдсэн . Гэвч түүний эхнэр хүүдээ аав чинь нас барсан гэж худал хэлсэн байжээ. Сүүлд нь гуравдугаар дайн эхэлж түүний хүү "Scarlet Crusade"-ийн удирдагчдын нэг болсоныг дуулжээ............................Үргэлжлэл бий!!!! | |
Category: Бусад | Views: 1042 | Added by: LasTarrY | Rating: 2.0/1 |
Total comments: 0 | |